Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх зургаадугаар сарын хуваарийг гаргажээ. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгчдээс хүслээ. Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ гэв.