"Олон улсын энхийг сахиулагчдын өдөр"-ийг тохиолдуулан Зэвсэгт хүчний 353 дугаар ангиас "Тарьсан модоо арчилъя, усалъя, хамгаалъя" арга хэмжээг зохион байгууллаа. Энхийг сахиулагчид болон албаны хүмүүс хамтран "Ахлагч" төгөлд улиас, хайлаас, гацуур зэрэг нийт 108 модны суулгац тарьжээ. Энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлсэн энэхүү арга хэмжээнд Багахангай дүүргийн удирдлагууд, ЗДТГ-ын Цэргийн штабынхан оролцсон юм.