Энэ оны хагас жилийн малын түүвэр судалгааны мэдээлэл цуглуулалт өнөөдөр буюу тавдугаар сарын 30-ны өдөр орон даяар эхэлж байна. Үндэсний статистикийн хорооноос явуулж буй энэхүү судалгааны ажил ирэх сарын 6-ныг дуустал үргэлжлэх юм. Судалгаанд 21 аймгийн 330 сум болон нийслэлийн мал бүхий 6 дүүргийн 40622 өрх, ААНБ хамрагдах юм. Статистикийн тухай хуульд "...малын хагас жилийн тооллогыг түүвэр судалгааны аргаар хуульд заасан хугацаанд явуулна" гэж заасан байдаг.
Малын түүвэр судалгааны зорилго, ач холбогдол:
- Оны эхний хагас жилийн малын тоог гаргах, хянах;
- Малын хорогдол болон төллөлтийн явцыг хянах;
- Малчдад нөхөн олговор олгоход шаардагдах мэдээллийг цуглуулах зэрэг болно.