Гов-Алтай аймаг нь булаг шандны эхийг хашиж хамгаалах ажлаараа улсад тэргүүлдэг. Гадаргын усыг хашиж хамгаалан усны нөөцийг нэмэгдүүлэх гүний усыг хэмнэх зорилт тавьж аймгийн Засаг даргын 2022 оны А/306 дугаар захирамжаар “Булгийн өдөр”-ийг жил бүрийн 5, 10 дугаар сарын 22-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон байдаг. Энэ жилийн булаг хамгаалах өдрөөр дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Говь-Алтай аймгийн БОАЖ-ын газар, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа, аймгийн иргэд, малчид, эко клубын сурагчид хамтран бөхөнгийн нутагт 17 булгийг нэмж хашлаа. Ингээд бөхөнгийн нутагт нийт 51 хашсан булгийн эх сэргэж, говьд гол болон урсах боллоо.
Эх сурвалж: Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/