Зүрхний дутмагшлын тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө. ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зүрхний дутмагшлын тусламж, үйлчилгээний эмийн эмчилгээг 1.1 сая төгрөг, мэс заслыг 18.3 - 27.3 сая төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө. Энэ оны эхний 4 сарын байдлаар зүрхний дутмагшлын тусламж, үйлчилгээ авсан 2725 иргэнд ЭМД-ын сангаас нийт 3.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.