Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг нийслэлд хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өгж байна. Энэ үеэр Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бороо хур орсон, зочид төлөөлөгчид, төрийн ордонд одон гардуулж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын төв замууд ачаалал ихтэй өдрүүд өрнөлөө. Маргаашийн тухайд тодорхой хэмжээний гудамж замуудыг хаана.
- Чингисийн музейгээс урагшаа Төв шуудангийн уулзвар
- Талбайн баруун талын уулзвараас Цаг уурын уулзвар
- Монгол Улсын их сургуулийн уулзвараас гадаад хэргийн яамны уулзвар
- Талбайн зүүн талаас Спортын ордны уулзвар
- Хүүхдийн ордны урд уулзвараас Скайтэлийн уулзваруудад зам хаана.
Мөн тодорхой уулзваруудад гэрлэн дохионд өөрчлөлт орсон. Засгийн газрын ордны зүүн, баруун талын уулзварт гэрлэн дохиог зохицуулаггүй буюу шар гэрлэн дохионы горимд шилжүүлж байгаа. Иймд зохицуулалггүй уулзвар нэвтрэх хууль дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.
Түр зохион байгууллалттай холбоотойгоор хүүхдийн прад явна. Иймд хөдөлгөөний зорчилтын маршрутыг зөв сонгож, хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна" гэв.
Д.Батчулуун