Булган аймаг аялал жуулчлалын бүс нутаг. Жуулчдын ихээр зорин ирдэг Тэшиг болон энэ онд 100 жилийн ой тохиож буй Бүрэгхангай сумдад бохир соруулах иж бүрэн тоноглогдсон хоёр авто машиныг гардуулсан байна. Дээрх хоёр сумын сургууль, цэцэрлэг зэрэг төрийн албан газрын бохир усан татан зайлуулах асуудал ийн шийдэгдлээ. Ингэснээр хүйтэн сэрүүний улиралд хүүхдүүд гадна 00-д бие засах хүндрэл ажилж, иргэдийн ая тухтай амьдрах орчин бүрдэх юм.