Зэвсэгт хүчний 330 дугаар ангиас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэнхэр дуулгатнууд ”Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”, Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд цэргийн багаа илгээсний 20 жилийн ойн баярыг тохиолдуулан Дархан-Уул аймгийн төв талбайд дугуйтай жагсаалаар иргэдтэй мэндчилжээ.
Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, энхийг сахиулагчдын бүтээлч ажлыг сурталчлах, иргэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлж, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор 11 километр урт замд энэхүү дугуйтай жагсаалыг зохион байгуулсан юм. Дугуйтай жагсаалд тус ангийн 220 цэргийн алба хаагч хамрагдаж, энэ үеэр ЦДБЭЧ-ын уран бүтээлчид уран бүтээлийн тоглолтоо үзүүлжээ.