Төрөөс зарласан тендерийг гэр бүлээрээ авч давуу эрх эдэлдэг эрх бүхий албан тушаалтны талаар иргэн О.Отгонтөгс мэдээлэл хийж байна.
Тэрбээр "МАН-ын эрх мэдэлтэй албан тушаалтан төрөөс зарласан тендэрийг 5-6 жилийн хугацаанд хөгжлийг уландаа гишгэн идсэн. Энэ зүйлтэй эвлэрч чадахгүй байгаа болохоор АТГ-т хандаж шалгуулах гэж байна. Орхон аймагт хоёр салаа замын тендер гэхэд 400 сая төгрөг. Үүнийг барьсан компани хоёр бетон зутгаад, энэ нь манай хөгжлийн түлхүүр юм гэж хэлсэн.
Уг компанийн гүйцэтгэх захирлаар н.Цогтгэрэл, эцсийн өмчлөгч нь Ц.Гантулга буюу хүүхэд нь. Харин энэ хүний бага хүүхэд нь Орхон аймгийн МАН-ын иргэдийн хурлын төлөөлөгч. Аав нь төрийн өмчийн компанийн дарга. 2017 оноос хойш замын салбарт 28-30 тэрбум төгрөгийн ажил авчихсан байна.
Зөвхөн 2023 онд гэхэд 16 тендерт оролцоод 15-д нь шалгарсан. Хоёрхон инженертэй уг компани нэг зуны улиралд 15 ажил хийж байна. Жил болгон ийм зам хийгээд байгааг асуумаар байгаа юм. Монгол Улсын хөгжил нь хашаан дахь иргэнийхээ амьдрал, нүхэн жорлонг үгүй хийх гээд байгаа нь хөгжил биш үү. Үүнийг үгүй хийгээд ийм зам бариад байгаа МАН хулгайч биш үү. Сонгуулийн мөнгөө ингэж босгодог уу гэх хардлага байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)