Сүүлийн таван жилийн турш жил бүр 100-200 мянган га газрын ой түймэрт өртөн устаж байна. Ой модыг устгадаг олон шалтгаанаас хүний буруутай үйл ажиллагаа хамгийн их.
Хэдэн зуун га талбай ой модоо хүмүүс бид л шатааж, огтолж, устгаж байна.
Зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө ой модыг үгүй хийснээр дэлхий дээрх амьтдын төрөл зүйл багассаар, Гол мөрөн ширгэж, цөлжилт хурдацтай явагдаж, цэвэр усны хангамж хомсодсоор байна.