Мөнгөний нийлүүлэлт (М2) 2023 оны тавдугаар сард 30.5 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.0 (10.9%) их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27.9 хувиар, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.3 их наяд төгрөг болж, 6.4 хувиар тус тус өссөн байна.