УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Бодлогын хувьд зөв. Бид өөрсдийн соёлоороо ялгарч, ондоошиж, илүү давуу байдлыг үүсгэж, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах боломжтой болно. Гагцхүү энд оруулж байгаа зарим дэмжлэгийг оновчтой эсэхэд эргэлзэж байна. Нүд орой дээр гарахаар заалтуудыг хараад сууж байна. Гайхамшигтай юм аа. Энэ заалт яг юу юм бэ. Надад тайлбарлаад өгөөч.
Халамжийн систем рүүгээ Соёлын бүтээлч үйлдвэрлэлээ нэгтгэх гээд байгаа юм уу. Энэ хуулийг харахаар улсаас мөнгө гарахгүй гэх дүгнэлт чинь худлаа байна.
Дахиад нэг сан байгуулна л гэнэ. Сангууд хулгайд автаад, хэл ам гараад байна. Сангийн менежмент манай улсад сайн явахгүй байна" гэв.
Д.Батчулуун