Сонгинохайрхан дүүргийн 17 хорооны өрхийн эрүүл мэндийн төв, Толгойт хөгжлийн төвд нийт 18 ширхэг “Toyota Prius Alpha” маркийн авто машины түлхүүрийг гардуулан өглөө. Эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ сайжрах, яаралтай дуудлагын хурд нэмэгдэх боломж үүсч байна. Мөн энэ үеэр тус өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зөөврийн ЭХО, ЭКГ, даралтын аппарат, холистрин, сахар хэмжигч пульсоксиметр зэрэг тоног төхөөрөмжийг гардуулан өгөв. Ингэснээр өрхийн эмнэлгүүд иргэддээ илүү хурдан шуурхай хүрч зүрхний бичлэг, эхо, сахар, цусны шинжилгээг явуулаар хийх боломж бүрдэж байна.