Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнгөрөгч дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 08:30 цагт эхэлсэн.
Ийнхүү шүүх хурал 47 өдрийн турш үргэлжилж, өнөөдөр шүүх гэм буруугийн дүгнэлтээ танилцуулж байна.
Дүгнэлтээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг гэм буруугүйд тооцов. Тэрбээр олонхоороо гаргасан шийдвэр буюу Засгийн газрын тогтоолоор шүүгдсэн юм.