Төмөр замын зүүн коридорын бүтээн байгуулалтын хүрээнд Орос-Монголын хилээс Эрээнцав-Чойбалсан чиглэлийн төмөр замыг шинэчлэн засварлах, Чойбалсангаас Монгол-Хятадын Бичигт-Зүүнхатавч боомт хүртэлх төмөр замыг шинээр байгуулалтыг эхлүүлэхээ болов. Ерөнхий сайдын айлчлалын үеэр зүүн босоо чиглэлийн төмөр замын 1.8 тэрбум ам.долларын гэрээг үзэглэсэн байна. Ингэснээр Монгол-Орос-Хятадыг холбосон төмөр замын зүүн коридор бий болж, манай улс Ази Европыг холбосон төмөр замын хоёр дахь коридортой болох юм.