Сонгинохайрхан дүүрэг нэгдүгээр хороолол орчимд зөвшөөрөлгүй барьсан тоосгон гарааш, төмөр чингэлгийг буулган, тохижуулах ажил үргэлжилж байна. 2021 оноос хойш энэ байршилд 1200 гарааш буулгаж, дөрвөн га газрыг чөлөөлж, тохижилт хийгээд буй. Энэ хавьд өмнө нь ямар бохир орчин угтаж байлаа. Танигдахааргүй өөр болгожээ. Ногоон байгууламж, иргэд амрах сүүдрэвч, явган зам, биеийн тамираар хичээллэх талбайг байгуулан тохижуулсан байна.
Өмнө нь...
Дараа нь...