Хөшгийн хөндий дэх Чингис Хаан олон улсын нисэх буудал орчимд гэнэтийн хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас агаарын хөлөг хөөрч, буух зурвас дээр их хэмжээний мөндөр хуримтлагдаж агаарын хөлөг хүлээн авах боломжгүй байсан тул долдугаар сарын 27 буюу өчигдрийн Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 аяллын нислэг Буянт-Ухаа нөөц нисэх буудалд 19:49 цагт буулаа.
Чингис Хаан олон улсын нисэх буудлын задгай талбайд байршуулсан агаарын хөлгүүд хүчтэй аадар бороо, мөндөрт цохиулсан тул нислэгийн аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу агаарын хөлгийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор төлөвлөгөөт бус техник үзлэг хийх зайлшгүй шаардлага гарч байна.
Тиймээс Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ307, Улаанбаатар-Муан чиглэлийн ОМ7311, Улаанбаатар-Ханбумбат чиглэлийн OM7073 аяллын нислэгүүдийн хуваарьт цаг хойшиллоо. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, гэнэтийн хүчтэй аадар бороо, мөндрийн улмаас хуваарьт нислэгүүд саатаж, зорчигч Та бүхэнд хүндрэл учруулсандаа хүлцэл өчье.
Агаарын хөлгүүдэд хуваарьт бус техник үзлэг хийж дуусан аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж нислэгт бэлэн болсон үед дээр дурдсан нислэгүүдийн хуваарьт цагийг дахин мэдээлэх болно.
МИАТ ТӨХК