зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Баярхүү: Он гарсаар улсын хэмжээнд 37 хүн усны ослоор амь насаа алдсан

2023-7-28
0
ЖИРГЭХ

 

УОК-оос цаг агаарын урьдчилсан мэдээ, халдварт өвчин, үер усны гамшгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.


Тус үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, “Долдугаар сарын 1-нээс эхлэн үргэлжлэн орсон бороо болон түр зуурын аадар борооны улмаас онцгой байдлын байгууллагад нийслэлийн 9 дүүрэг, 13 аймаг, 18 суманд голын ус эргээсээ хальж, үерлэсэн дуудлага мэдээнүүд бүртгэгдсэн. Энэ үеэр орон сууцнууд, айлын гэр, хашаа байшин, албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн барилга, машин, гэр гэх мэт эд хөрөнгүүд үерт өртөж хохирсон.

Мөн улсын чанартай болон орон нутгийн чанартай авто замууд, Улаанбаатар - Замын-Үүд чиглэлийн төмөр замууд үерийн улмаас эвдэрч, гэмтэл гарсан. Цахилгаан, эрчим хүч, дэд бүтцийн чиглэлийн гэмтлүүд учирсан. Үүнийг холбогдох байгууллагууд тухай тухайн үед сэргээн засах чиглэлийн арга хэмжээнүүд авч ажилласан.

Энэ хүрээнд долдугаар сарын 26-ны өдөр УОК-оос Засгийн газарт холбогдох зарим асуудлуудыг танилцуулсан. Баян-Өлгий аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал суманд эвдэрсэн гүүрийг сэргээн засварлах шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Экспортын гол чиглэл болох Гашуунсухайтын боомтод бас үерийн нөхцөл байдал үүссэнтэй холбоотой нүүрсний авто зам болон холбогдох төрийн байгууллагуудын дэд бүтцэд учирсан гэмтлийг сэргээн засах чиглэлийн хөрөнгийг Засгийн газраас гаргахаар шийдвэрлэсэн.

Нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас үерийн далан дагуу барьсан аж ахуй нэгж, айл өрхүүдийг сэргээн засварлах ажил үргэлжлэн явагдаж байна. Энэ хүрээнд холбогдох үнэлгээ хууль журмын дагуу хийгдээд УОК-т танилцуулсны дараа холбогдох хохирлын үнэлгээг авч хэлэлцэх ийм асуудал явагдаж байна. Иргэд бас гамшгийн эрсдлийн даатгалд хамрагдах шаардлагатай. Ингэснээр эрсдэлд өртсөн үед хохирлоо тодорхойлуулж нөхөн төлүүлэх боломжтой.

Түүнчлэн Онцгой байдлын байгууллагуудаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Голын дагуу амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ түгээх, завьт эргүүл, хөдөлгөөнт эргүүл ажиллаж, хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан сэрэмжлүүлэг хүргэх, гол усны дагуу эрсдэлтэй байршлуудад хориглосон тэмдэг байршуулах, камерын хяналт хийх гэх мэт олон ажлуудыг хэрэгжүүлж байна.

Харамсалтай нь он гарсаар өнөөдрийн байдлаар 2 дүүрэг, 13 аймгийн 27 суманд усны ослын 32 удаагийн тохиолдол бүртгэгдэж 37 хүн харамсалтайгаар амь насаа алдсан. Үүний 25 нь том хүн, 12 нь хүүхэд байна. Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Борнуур суманд 1, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1 усны ослын тохиолдлыг эрэн хайх ажиллагаа үргэлжлээд явж байна.

Иргэд анхаарал болгоомжгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, гол усны түвшин нэмэгдсэн үед гарц, гарамгүй газраар гарах, өөрсдийн машин техникт хэт найдаж эрсдэлтэй нөхцөл байдал руу орох гэх мэтийн шалтгаан нөхцөлөөс үүдэн осол эндэгдэл гарч байна.

Баталгаажсан гарц, гүүрээр гарч аюулгүй зорчих, гол усанд орохдоо хийлдэг завь, гудас гэх мэт янз бүрийн тоглоомуудыг ашиглахгүй байх. Энэ бол тухайн үед маш их эрсдлийг дагуулж, богино хугацааны хуй салхи үүссэн үед эргээд амь насанд халтай учир хүүхдүүдийг ийм тоглоомоор тоглуулахгүй байхад онцгойлон анхаарах шаардлагатай. Дээрээс нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орж сэлэх, голоор гарах гэх мэтийн эрсдэлтэй үйлдлүүдийг хийхгүй байх ёстой.

Хэдийгээр бид иргэдэд анхааруулан, хяналтыг тогтмол ажиллаж байгаа ч хүн бүрд төдийлөн хүрч ажиллах боломж бололцоо дутмаг байдаг. Тиймээс иргэд бие биедээ шаардлага зөвлөмжийг өгч, хараа хяналт тавьж байхгүй бол эрсдэлтэй нөхцөлүүд үүсэж байгааг онцгойлон анхааруулъя.

Хэт халалттай холбоотой ой хээрийн түймрийн эрсдэл нэмэгддэг. Тиймээс иргэд маань амарч зугаалж байхдаа ил задгай гал түлэхгүй байх гэх мэт мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдөх хэрэгтэй байна. Өчигдөр Завхан аймгийн Баянтэс суманд ой хээрийн 1 түймэр бүртгэгдэж, түймрийг цурманд нь оруулж унтраасан" гэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    19 цаг 48 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 1 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 43 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 43 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 43 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 43 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК