
Өнөөдрийн УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ. Чингис хааны мэндэлсэн өдрийг арваннэгдүгээр сарын 14-нд тэмдэглэж бүх нийтээр амрах асуудал маргаан дэгдээсэн юм. 11-р сарын 14-нд амрах асуудлыг гишүүд дахин хэлэлцэхээр болсон. Харин үүнтэй хамтатган “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д
нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж Тусгаар тогтнолын баяраар нийтээр амрахгүй боллоо. 11-р сарын 26-нд нийтээрээ амрахгүй, харин Тусгаар тогтнолын баяраа тэмдэглэх юм байна.
Сэтгэгдэл (2)