
Өнгөрсөн
шөнө дуучин Эми Уайнхаусын хуримын даашинзийг Лондон дахь гэрээс нь
хулгайлсан талаар BBC мэдээлжээ. Эми Уайнхаус хулгайд алдсан даашинзаа
2007 онд экс нөхөр Блэйк Фильдертэй гэрлэхдээ өмсч байсан юм.

Өнгөрсөн шөнө дуучин Эми Уайнхаусын хуримын даашинзийг Лондон дахь гэрээс нь хулгайлсан талаар BBC мэдээлжээ. Эми Уайнхаус хулгайд алдсан даашинзаа 2007 онд экс нөхөр Блэйк Фильдертэй гэрлэхдээ өмсч байсан юм.
Дуучин бүсгүйг 2011 онд нас барснаас хойш эд зүйлсийг нь Лондонгийн Камден дэх гэрт нь хадгалж байжээ. Түүний даашинзыг удахгүй дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөж байсан юм. Эми Уайнхаус сангийн хэвлэлийн төлөөлөгч “Хулгайд алдсан даашинзыг хүмүүсийг худалдаж авахгүй байхыг зөвлөсөн байна”.
Эми Уайнхаусын даашинзууд дуудлага худалдаанд 64, 48, 160 мянган доллараар зарагдаж байжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)