Ховд аймагт тоон гарын үсгийн сургалт зохион байгууллаа

Ховд аймагт 10 дугаар сарын 25,26-нд Баруун 5 аймгийн жижиг дунд бизнес эрхлэгч, татвар төлөгчдийн дунд Сангийн яамнаас жижиг дунд аж ахуйн нэгж байгууллагын НББОУС, Татварын Ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвөөс цахим тайлан, тоон гарын үсгийн сургалтыг тус тус зохион байгууллаа. Сургалтанд 380 гаруй аж ахуйн нэгж байгууллага, татвар төлөгч, 40 гаруй татварын улсын байцаагчид хамрагдлаа. Тус аймгийн татварын хэлтэс нь III улиралд аж ахуйн нэгжийн 969 тайланг цахимаар хүлээн авсан ба тоон гарын үсгийн сургалтыг XI сард татвар төлөгчдийн дунд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл (1)