УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн УИХ-ын гишүүнээс татгалзсан асуудлыг намын хүрээнд авч хэлэлцэхээ намын дарга Ө.Энхтүвшин мэдэгдээд буй.

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн УИХ-ын гишүүнээс татгалзсан асуудлыг намын хүрээнд авч хэлэлцэхээ намын дарга Ө.Энхтүвшин мэдэгдээд буй. Харин яг одоо намын дарга Ө.Энхтүвшин, гишүүн У.Хүрэлсүх нар УИХ-ын дарга З.Энхболдтой уулзаж байна. Уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар нар оролцож байгаа юм. У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээсээ татгалзсан нь хувийн шалтгаантай. Гэр бүлийнх нь хүний биеийн байдал муу, олон жилийн тууштай эмчилгээ хийлгэх болсон учраас энэхүү шийдвэрийг гаргаад байгаа юм. Хуулиндаа УИХ-ын нас барсан болон эрүүл мэндийн байдал болон бусад шалтгаанаар УИХ-ын гишүүнээс чөлөөлөгддөг. Энэ дагуу тэрээр чөлөөлөгдвөл намын листээр 10-т жагссан Д.Сарангэрэл тангараг өргөх юм.
Сэтгэгдэл (3)