

Бангаладешийн хилийн хамгаалалтын ажилтан Захид Хассаны мэдээлснээр завины осол өнгөрсөн бямба гаригийн өглөө болжээ. Нийт 136 зорчигчоос зургаан хүн л амьд гарсан байна. Үлдсэн 130 хүнийг хайж байгаа гэнэ. Эрх баригчдийн мэдээлж буйгаар энэ аялалыг хүний наймааны бүлэглэлийнхэн зохион байгуулсан байна.
Хойгийн ойролцоо явсан загасчин зургаан хүний цогоцс олсныг цагаачид байж магадгүй хэмээн шалгаж байгаа юм байна. Мөн орон нутгийн нэг иргэн Бирмийн усан хилийн ойролцоо 40 гаруй цогцос хэвж байхыг харсан хэмээн мэдэгдсэн байна.
Бангладешт 230 мянга гаруй цагаачид амьдарч байгаа ч 30 гаруй мянга нь л бүртгэлтэй байдаг аж.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)