
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн.

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн. Түүний эл шийдвэрийг намын гишүүд ихэд дургүйцэн хүлээн авсан. Мөн намын дарга Ө.Энхтүвшин “У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээс татгалзана гэдгээ надад эрт хэлж байсан. Гэхдээ өргөдөл өгөх хугацаагаа тохироогүй байсан. У.Хүрэлсүх УИХ-д намын листээр сонгогдсон. Тиймээс намын зүгээс шийдвэр гаргана. Нам болон УИХ хүлээж авч байж дараагийн хүн тангараг өргөх эсэхийг ярилцана” гэж байсан ч хүлээн зөвшөөрчээ. Харин тэдний УИХ-ын даргатай хийсэн уулзалт дуусч, У.Хүрэлсүх Төрийн ордноос чимээгүйхэн гарч явлаа. Тэрээр сэтгүүлчдэд тайлбар өгөөгүй ба ордны дотуур хаалгаар нэвтэрч гарсан бололтой. Юутай ч эхнэрийнхээ эрүүл мэндийн шалтгаанаар УИХ-ын гишүүнээс татгалзсан түүний оронд Д.Сарангэрэл тангараг өргөх юм байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (11)