зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайд атомын цахилгаан станц барих асуудал байхгүй гэлээ

2012-11-03
0
ЖИРГЭХ
Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагаа болон Цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энергийг ашиглах талаар Засгийн газраас баримталж байгаа бодлогын талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ.
    3076632059_qDkt4OP2_atom-stants5B15D Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагаа болон Цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энергийг ашиглах талаар Засгийн газраас баримталж байгаа бодлогын талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ.
    “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон тухай Ерөнхий сайд мэдээллийнхээ эхэнд хэлсэн. Энэ хүрээнд махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр, гурилын үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр, хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь. Түүнчлэн “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах”, “Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний импортын өртгийг бууруулах”, “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрүүдийг тус тус хэрэгжүүлээр төлөвлөжээ.
    Хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг Засгийн газар Монголбанктай зөвшилцсөний үндсэн дээр сонгож, Засгийн газар хөтөлбөрийн нийт санхүүжилттэй тэнцэх хэмжээний дунд хугацааны үнэт цаасыг 2013 оны эхний улиралд багтаан гаргах юм байна.
    Хүнсний бүтээгдэхүүний үнэ өсдөг үндсэн шалтгаан нь манай орны жилийн дөрвөн улиралд зохицуулан гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг удирдаж чадахгүй байгаа, бүтээгдэхүүнийг хадгалах агуулах, зоорь дутагдалтай, Засгийн газар, орон нутаг зарим бүтээгдэхүүнд урамшуулал өгч байсан нь оновчтой биш, хэтийн ямар нэгэн бодлого байхгүй зэргээс болжээ.Эдгээр дутагдлыг арилгахад Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр, дэд хөтөлбөрүүд чиглэгдэж байгаа ажээ.
    “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Онцгой байдлын ерөнхий газраас махны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах зорилгоор тусгай шалгуур, үзүүлэлтийн дагуу сонгон шалгаруулсан хуулийн этгээдэд хөтөлбөр хэрэгжүүлэгч банк зоорин дахь нөөц махыг нь барьцаанд тооцон хөнгөлөлттэй зээл авах боломжийг олгох нь “Гурилын үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд гурилын үйлдвэрүүдэд шинэ ургацын хүнсний улаанбуудай худалдан авахад зориулж хөнгөлөлттэй зээл олгох замаар гурилын хангамжийг нэмэгдүүлэх, улмаар жижиглэнгийн үнийг тогтворжуулах үйл ажиллагаа явуулах ажээ.
    Хүнсний чиглэлийн дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зориулж 248 тэрбум (үүнээс махны нөөц бүрдүүлэхэд 87 тэрбум, гурилын үнэ тогтворжуулахад 61 тэрбум, зоорь, агуулахыг нэмэгдүүлэх, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэхэд 100 тэрбум) төгрөгийн зээлийн шугам нээхээр Монголбанктай тохирчээ.
    “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд шатахууны биет нөөцийг хадгалах сав барих ажлыг эхлүүлэх, шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, шатахууны нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэнэ.
    Гэр хорооллын иргэдийн өвлийн бэлтгэлийг хангах, ченжүүдээр дамжин жижиглэн худалдаалдаг нүүрсний үнийн хөөрөгдлийг таслан зогсоох ажлыг Эрчим хүчний яам  Ажлын хэсэг гарган судалж, нүүрс нийлүүлэх компани, нүүрсийг бөөнөөр болон жижиглэнгээр нийлүүлэх арга зам, худалдаалах талаар санал боловсруулжээ.
Иргэдэд нүүрс нийлүүлэх зорилгоор Багануурын уурхайгсонгож авсан бөгөөд  тус уурхайн өнөөгийн хүчин чадлын түвшинднийслэлийн гэр хорооллын нүүрсийг нэмж олборлох боломжгүй тул дулааны цахилгаан станцуудад нийлүүлэх нүүрсийг уурхай хооронд салбарын яам нь зохицуулах арга хэмжээг авч, урьдчилсан тооцоо, туршилтын дагуу нүүрсний тээвэрлэлтийг төмөр замаар тээвэрлэхээр тогтсон байна.  
    Улаанбаатар хотын гэр хорооллын хэрэглээг хангахын тулд Багануурын уурхайгаас өдөрт 28 вагон нүүрсийг иргэдийн хэрэглээнд зориулан гаргах бөгөөд нүүрсийг тээвэрлэх талаар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй тохиролцжээ. Төмөр замаар тээвэрлэж ирсэн нүүрсийг Толгойт, Амгалан өртөөн дээр савлаж, хороодод хүргэх ажлыг хувийн компани гүйцэтгэх аж. Хорооноос цаашхи дамжлагыг борлуулагчид гүйцэтгэх ба хороо тус бүрт эхний ээлжинд хоёр борлуулалтын цэг байгуулж байна. Хамрах хүрээний хувьд баруун талд Эмээлт, зүүн талд Хужирбулан хүртэлх нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд байгаа юм байна.
    Гэр хорооллын өрх бүрт хуваарилагдах 2.6 тонн нүүрсийг нэгэн зэрэг олгох боломжгүй учраас нэг өрхөд гурав хоног тутам 40 кг-аар савласан нэг шуудай нүүрсийг 3200 төгрөгөөр худалдан авах боломжтой. Хямд үнээр нүүрс авах эсэх сонголт хэрэглэгчдэд үлдэх нь.  
    Түүнчлэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт атомын цахилгаан станц барих асуудал байхгүй гэдгийг онцлон хэлэв. Засгийн газар ямар нэг зүйлийг нууцаар хийхгүй. Цөмийн энергийн технологи судлахгүй. Нэгэнт хайгуул хийчихсэн газраас ураныг байгаль орчинд хоргүй байдлаар шар нунтаг хүртэлх технологийг ашиглах болно гэлээ.  
УИХ-ын гишүүн М.Зоригт, Атомын цахилгаан станц барихгүй гэж байгаа. Гэтэл манай улсын хилээс 100-гаад км-ын зайтай оросын талд атомын цахилгаан станц байж л байдаг. Үүнд хяналт тавих талаар бодолцмоор байна. Урантай холбоотой асуудлыг дэвэргээд байгаа хэргийн цаана ганыхан л байж байдаг. Үүнийг тагнуулын шугамаар шалгах хэрэгтэй байх гэж хэлж байлаа. Гишүүд ураны хайгуул, олборлолтын лиценз, монголд үйл ажиллагааа явуулж байгаа гадны компаниудын талаар мэдээлэл авахыг хүсч байлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг гишүүдэд өгч, ард иргэдэд ойлгомжтой мэдээллийг өгөх болно гэж хэлсэн.
    Ерөнхий сайдын мэдээллийн дараа үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн.
    Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ.”, 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухай Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн.”, Жардугаар зүйлд “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ.” гэж тус тус заасан.
    Өөрөөр хэлбэл нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх төрийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд болох Засаг даргад нэр дэвшигчийг эрж олох, нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй.
Гэтэл сүүлийн жилүүдэд нутгийн өөрөө удирдах байгууллагаас Засаг даргыг шилж сонгох, нэр дэвшүүлэхдээ улс төрийн намын харьяаллаар талцан хуваагдах, үл ойлголцох маргаан олон тоогоор гарах боллоо. Ялангуяа хүн амын тоо багатай сумын түвшинд энэ асуудал олонтоо давтагдах болж, бүр зарим тохиолдолд бүтэн 4 жилээр сумын Засаг даргаа нэр дэвшүүлж чадахгүй, томилж чадахгүй өнгөрүүлсэн тохиолдол гарлаа.
    Үүнтэй холбогдуулан зарим иргэд, нам, эвсэл, эрх бүхийн албан тушаалтнуудаас сумын Засаг даргыг сумын сонгогчдоос шууд сонгох харилцааг хуульчлах асуудлыг тавьж байгаа хэмээн хууль санаачлагчид тайлбарлаж байсан. Дээрх асуудал нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Харин уг асуудлыг Үндсэн хуульд нийцүүлэн, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр хууль тогтоогч өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх боломж хуульзүйн хувьд байна гэж тэд үзжээ..
    Иймд сумын Засаг даргад нэр дэвшигчийг иргэдийн оролцоотойгоор тодруулах нь ардчиллын нэг дэвшил болох юм. Энэ үндсэн дээр тухайн сумын  нийт багуудын иргэдийн нийтийн Хуралд санал хураалт явуулах зарчмаар нэр дэвшигчийг тодруулан, тодорсон хүнийг сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хуульчлах шаардлагатай байгаа юм гэж хуулийн төслийн танилцуулгад дурджээ. УИХ дахь МАН-ын гишүүд энэ асуудал Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно гэсэн байр суурьтай байсан бол хуулийн төсөл санаачлагчид хуулийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж тайлбарлаж байлаа. Гишүүд ихэд нухацтай хэлэлцсэн бөгөөд эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 52.5 хувийн саналаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн хуулийн төсөл санаачлагчдад буцаалаа.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (64.119.24.88)
    1992 онд монгол төвийг сахиснаас цөмийн технологи хөгжих боломжоо хязгаарлуулсан
    2020 оны 07 сарын 22 | Хариулах
  • saka (202.179.24.191)
    ter horgui geed bgaa shar nutgiig in gert oruulaad eswel hotiin towd asgaad ogdoo tegeed ayultai uguig in harii. ayultai bolood l Germand JAPAND eserguutseed baa biz dee. uhaantai tsarai gargahaa boliosoi. aliin bolgon gadaadin gar hol bolj amidrah gesen humuus we bolohgui gesen boohgui geed tas zutgehiin orond. shar in bono ter in bolohgui geed uhaantai dur uzuuleh yum. tiim l ayulgui yum bol 1 ml gramm zugeer l amandaa hiichiheed gargaad haychih. chadah uu chadahgui sh dee.
    2012 оны 11 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ
    5 мин
  • АБГББХ: “Хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
    17 мин
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
    33 мин
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
    1 цаг 10 мин
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
    1 цаг 18 мин
  • Хотын дарга Х.Нямбаатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Стивен Даустыг хүлээн авч уулзлаа
    1 цаг 21 мин
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
    3 цаг 6 мин
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
    3 цаг 25 мин
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
    4 цаг 12 мин
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    4 цаг 22 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    4 цаг 36 мин
  • Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж эхэллээ
    4 цаг 38 мин
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
    4 цаг 59 мин
  • Улаанбаатарт өдөртөө -8 хэм хүйтэн, цас орно
    5 цаг 12 мин
  • BILLBOARD: 2025 онд дэлхийг доргиосон ШИЛДЭГ 100 дуу
    5 цаг 23 мин
  • Дата аваад дансандаа мөнгөтэй бол ONDO × HAPPY PAY 
    5 цаг 28 мин
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    20 цаг 47 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    21 цаг 58 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    22 цаг 31 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    22 цаг 39 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК