Хятадын геологичид Өвөр Монголын төв нутгаас дэлхийд томд тооцогдох ураны ордыг нээсэн талаар тус улсын Газар нутаг, эрдэс баялагийн яам мэдээлснийг Сяьнхуа агентлаг онцолжээ.
Хятадын геологичид Өвөр Монголын төв нутгаас дэлхийд томд тооцогдох ураны ордыг нээсэн талаар тус улсын Газар нутаг, эрдэс баялагийн яам мэдээлснийг Сяьнхуа агентлаг онцолжээ.
Хятадын засгийн газар энэ ордыг дэлхийн хамгийн том ураны орд хэмээн тодорхойлсон ч хэмжээг нь мэээлээгүй байна.
Энэхүү нээлт Хятадын ураны нөөцийг нэмэгдүүлээд зогсохгүй цөмийн энергийн бодлогод нөлөөлнө хэмээн яам мэдээлжээ.
Энэ ордыг нээхээс өмнө Өвөр Монголын төв хэсгээс бас нэгэн ураны орд нээж байсан аж. Иймээс тус нутаг дэлхийн уранаар баялаг газруудын нэг хэмээн тооцогдож байна.
БНХАУ нь Казахстан, Намиби, Австрали, Узбекстан зэрэг орноос уран импортолдог аж.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)