зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Автобус-1” компаний ажилчид ажил хаялт зарлаж, удирдлагуудаа солихыг хүсэв

2012-11-05
0
ЖИРГЭХ
Өнөөдөр өглөөнөөс "Автобус-1" компанийн том оврын автобуснууд үйлчилгээнд гараагүй. Нийслэлийн хэмжээнд 11 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг тус компанийн бүх автобуснууд ийнхүү зогссон нь иргэдэд хүндрэл учруулж байгаа юм.  Тус компани нь нийслэлийн өмчит бус үйлдвэрийн газар.
DSC_0532Өнөөдөр өглөөнөөс "Автобус-1" компанийн том оврын автобуснууд үйлчилгээнд гараагүй. Нийслэлийн хэмжээнд 11 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг тус компанийн бүх автобуснууд ийнхүү зогссон нь иргэдэд хүндрэл учруулж байгаа юм.  Тус компани нь нийслэлийн өмчит бус үйлдвэрийн газар. Нийтдээ 120 автобусны багтаамжтай. Өдөр тутам 11 чиглэлд 106 автобус гаргадаг. 600 гаран ажилчинтай тус компанийн жолооч, кондукторууд өнөөдөр өглөөнөөс эхлээд ажил хаясан байна. Нийтдээ 260 орчим жолооч, 250 контуктор тус ажил хаялтад нэгджээ. Компанийн удирдлагуудын хэлж байгаагаар ажилчид нь урьдчилан мэдэгдэлгүйгээр ажил хаялт зарласан нь хүнд нөхцөл байдал үүсэхэд нөлөөллөө гэж байгаа юм.  Нийтийн тээврийн үйлчилгээний 24 аж ахуй нэгжийн 1100 автобуснаас өдөр тутмын үйлчилгээнд 890-ээд орчим нь гардаг. Үүний гол зонхилох ачааллыг “Автобус-1” компани үүрдэг байна. Тус компанийн автобус бүхэлдээ зогсчихоор үнэхээр хүнд байдалд хүрч байна гэж нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэг ярьсан юм.

Ажилчдын хувьд дөрвөн чиглэлээр шаардлага тавьж байгаа бөгөөд энэ нь ихэвчлэн дотооддоо шийдэх асуудал байгаа аж.

Тус шаардлагад доорх дөрвөн нөхцөлийг сайжруулахыг хүсчээ.

1. Шугамын цагийн орлогын даалгавар хэт өндөр өгөгдөж байна. Бодит байдалтай нийцэхгүй байна.

2. Илүү цагаар ажилласан цагийг үндэслэлгүйгээр хасч тооцдог. Цалин нэмж өгдөггүй. 2005 оноос хойш цалинд өөрчлөлт оруулсангүй. Цалинг хамгийн багадаа 1 сая 200 мянга болгох.

3.
Хариуцлага хэт өндөр. Хариуцлагаа давхар өгдөг. Янз бүрийн урамшууллаас хасдаг. Даатгалд хамрагддаг ч даатгалын үр дүн харагддаггүй.

4.
Эдгээр зүйл дээр үндэслээд автобус нэг компанийн удирдлагыг солих, одоогийн удирлагууд ажлаа хийж чадахгүй байна гэж тусгажээ.

Жолооч, кондукторууд компани нь дарамт ихтэй, захиргааны ажилчид нь хүнд сурталтай. Одоо болтол бид захирлынхаа царайг харж байгаагүй. Бидэнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй гэсэн юм. Мөн хангамж муу, өвөл өмсөх дулаан хувцас өгдөггүйгээс эхлээд цалингийн цэс үзүүлдэггүй, 400 төгрөг дутаахад л цалингийн 20 хувиар шууд торгодог гэсэн юм.

 DSC_0541Тус компанийн жолооч нарын үндсэн цалин 370 мянга, кондуктор 293 мянган төгрөг аж. Төлөвлөгөө нормтой ажилдаг учраас сард жолооч 700-800 мянга, кондуктор 450-600 мянган төгрөгийн тогтмол цалин авдаг аж. Ажилчид цалингаа 1 сая төгрөг болгохыг хүсч байгаа юм.  Мөн өглөө 5 цаг 40 минутад ажилчдаа цуглахад Төмөрбаатар захирал ирээд “Та бүгдийн шаардлагыг хүлээж авлаа. Та нар ингээд ажилдаа гар аа” гэсэн бол ийм асуудал үүсэхгүй байсан гэж ажилчид ярьж байлаа.  

"Автобус-1" компанийн ерөнхий инженер Б.Энхцаг: Ажилчид цалингаа 1 сая 200 мянган төгрөг болгоё гэсэн

Үүсэд байгаа нөхцөл байдлын талаар ярихгүй юу?

Жолооч, кондукторын цаг орлогын нарийн зүйлийг ярьж байна. Одоо бид бүгд хуралдаад бүх асуудлыг шийдвэрийн түвшинд ярьж байна.

Ажилчдын зүгээс хэзээ шаардлагаа тавьсан бэ?

Өнөө өглөө шаардлага нь тавигдсан. Одоо бол бүх зүйл бүрхэг байна. Хамгийн түрүүнд бид хөдөлмөрчиддөө үйлчлэх хэрэгтэй байна. Ажилчид цалингаа 1 сая 200 мянган төгрөг болгоё гэсэн.

Хуралдаж байгаа хүмүүсийн дотор ямар хүмүүс байна вэ?

Нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэг, ЗТЯ-ын газрын тосны үйлдвэрчний холбооны тэргүүлэгч Эрдэнэбат, Манай бүх удирдлага, ерөнхий инженер, ерөнхий нягтлан бодогч, ажилчдын төлөөлөл 22 хүн байна. Одоо бид гэрээ хийх гэж байна.

Ажилчдын шаардлагыг хүлээж авч шийдвэрлэх үү?

Хуралдаж байж шийдвэр нь гарна. Бид шаардлагыг хүлээж аваад биелүүлэх боломжтой үгүйг ярилцаж байна.


DSC_0537“Автобус-1” компанийн кондуктор Ч.Байгаль: Би захирлынхаа царайг нэг ч удаа харж байгаагүй

Хангамж хэр байна вэ?

Цалингийн хэмжээ, хангамж муу. Бид өглөө 4.00 цаг гээд босдог. өглөө 5 цагаас ажилдаа гараад өдөр 3.00 цаг өнгөрөөгөөд шугамаас буудаг. Тэгээд орлогоо өгөх гээд  замын түгжрэлд үйлдвэр комбинат руу явсаар байтал оройн 5.00 цаг болдог. Ингээд 5.00 цаг гэхэд оочерлэж орлогоо өгнө. Орлогоо өгчихөөд л буцаад нөгөө түгжрэлдээ явсаар 7-8 цаг болно. Гэтэл бид үр хүүхэдтэй хүмүүс шүү дээ. Цаг, орлогоор бидэнд маш их дарамт үзүүлдэг. Цаг, орлогодоо хүрэхийн тулд л жолооч нар яарч, сандарч байна. Буудал дээр жоохон зогсоод, тэр тусмаа арай олон хүн цугладаг газар хүнээ авахаар удаан зогсчихоор цагдаа нар дарамтална. Шүгэлдээд зогсоохгүй. Ийм байдлаас болж жолооч нар осол гаргаж байна шүү дээ.

Өрдийн орлогын норм яг хэдэн төгрөг байдаг юм?

Шугам шугамдаа тогтоц орлоготой. Жишээ нь манайх Шархаданд явж байна. Зуны орлого төлөвлөгөө нь 50 мянга 600 төгрөг байдаг. Нэг бүтэн эргэлтийн норм шүү дээ.  Энэ хугацаанд бид орлогоо хийж чаддаггүй.  Яагаад ч хийхгүй. Тэр бол ёстой амьдралд ойр биш.

Та яг хэдэн төгрөгний цалин авдаг вэ?

Би бохироороо 600 мянган гаргаж авдаг. Тэгээд аваанз 180, сарын сүүлээр  250  мянган төгрөг хүргэж авдаг.

Дарамталж байна гэж сонссон. Удирдлагуудын зүгээс ямар дарамт ирдэг вэ?

Манай нэг кондуктор удирдлагууддаа өөрсдийн асуудлаа ярих гэхэд “Хүний олон хүнээ иддэггүй юм олуулаа орж ирвэл орлогыг нь хасна. Зайлцгаа" гэж хэлсэн гэсэн. 

 Т.Хулан

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • (182.160.1.39)
    өө төмөрбаатар гэгч нэг зар сонины нөхөр мөн үү. дүүргийн засаг дарга болж нэг дөвчигнөж явсан гөлөг шүү дээ.
    2012 оны 11 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба 2025 оны тайлангийн хурлаа өнөөдөр амжилттай зохион байгууллаа
    1 цаг 8 мин
  • Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ
    2 цаг 47 мин
  • АБГББХ: “Хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
    3 цаг 0 мин
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
    3 цаг 15 мин
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
    3 цаг 53 мин
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
    4 цаг 1 мин
  • Хотын дарга Х.Нямбаатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Стивен Даустыг хүлээн авч уулзлаа
    4 цаг 4 мин
  • В.Путин: Шаардлагатай бол Орос улс "түүхэн газар нутаг"-аа хүчээр булаан авна
    5 цаг 48 мин
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
    6 цаг 7 мин
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
    6 цаг 54 мин
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    7 цаг 5 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    7 цаг 18 мин
  • Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж эхэллээ
    7 цаг 21 мин
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
    7 цаг 41 мин
  • Улаанбаатарт өдөртөө -8 хэм хүйтэн, цас орно
    7 цаг 55 мин
  • BILLBOARD: 2025 онд дэлхийг доргиосон ШИЛДЭГ 100 дуу
    8 цаг 5 мин
  • Дата аваад дансандаа мөнгөтэй бол ONDO × HAPPY PAY 
    8 цаг 10 мин
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    23 цаг 29 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    Өчигдөр 16 цаг 29 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    Өчигдөр 15 цаг 56 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Г.Дамдинням: Сайд огцроод шатахууны хараат байдлаас гарах бол маш баяртайгаар буучихна
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • НИТХ-ын ажлын алба Улсын архивын үзлэгт хамрагдаж байна
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Тавантолгой түлш ХХК-ийн Лаборатори магадлан итгэмжлэгдлээ
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо
  • Бизнес дэх төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн орон зайг тэлнэ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК