БНСУ-ын Инчон хотноо хөлбөмбөгийн олон улсын А зэрэглэлийн тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээнд Монгол, Япон, Саудын Араб, БНХАУ, БНСУ-ын зургаан баг оролцсоноос манай “Хангарьд” клуб 2-р байрт шалгарлаа. Эрдэнэт үйлдвэрийн хөлбөмбөгчдөөс бүрдсэн манай баг эхний тойрогт Саудын Арабын багийг 7:0, дараа нь Японы “Kitakyushyu” клубийг 3:0-ээр буулган авч, шигшээ тоглолтод Тайландын “Bangkok FC” багт 2:3-аар хожигдсоноор мөнгөн цомын эздээр тодорлоо.М.Отгонбаяр дасгалжуулагчтай, С.Баярзаяа ахлагчтай “Хангарьд” клубийнхэн өмнө нь Инчонд хоёр удаа урилгаар хүрэлцэн ирж, цуврал нөхөрсөг тоглолт хийж байсан бөгөөд энэ удаа “Incheon-2012″ олон улсын хөлбөмбөгийн анхдугаар тэмцээнд нэр заан уригдсан юм.
БНСУ-ын Инчон хотноо хөлбөмбөгийн олон улсын А зэрэглэлийн тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээнд Монгол, Япон, Саудын Араб, БНХАУ, БНСУ-ын зургаан баг оролцсоноос манай “Хангарьд” клуб 2-р байрт шалгарлаа. Эрдэнэт үйлдвэрийн хөлбөмбөгчдөөс бүрдсэн манай баг эхний тойрогт Саудын Арабын багийг 7:0, дараа нь Японы “Kitakyushyu” клубийг 3:0-ээр буулган авч, шигшээ тоглолтод Тайландын “Bangkok FC” багт 2:3-аар хожигдсоноор мөнгөн цомын эздээр тодорлоо.М.Отгонбаяр дасгалжуулагчтай, С.Баярзаяа ахлагчтай “Хангарьд” клубийнхэн өмнө нь Инчонд хоёр удаа урилгаар хүрэлцэн ирж, цуврал нөхөрсөг тоглолт хийж байсан бөгөөд энэ удаа “Incheon-2012″ олон улсын хөлбөмбөгийн анхдугаар тэмцээнд нэр заан уригдсан юм. Солонгосын Инчон хотын дарга Сөнь Ён-Гиль, Incheon-2014 Азийн спортын наадмын зохион байгуулах хорооны удирдлагууд хаалтын ёслолд оролцож, Тайланд, Монголын багийн шагналыг гардуулав.
Цомыг дагалдан түрүүлсэн багт 3000, үзүүрлэсэн багт 1000 ам.долларын мөнгөн шагнал хүртээсэн байна.Тэмцээний тэргүүн тоглогчоор “Хангарьд”-ын О.Мөнх-Од ( 4 гоол ) шалгарсан бол “Fair Play” цэвэр тоглолтын шагналыг С.Баярзаяад олголоо. Дараагийн тэмцээн 2013 оны 10 сард зохиогдох бөгөөд 10 орны баг оролцохоор мэдэгдсэн байна.


















































Сэтгэгдэл (4)