Монголын залуучуудын холбооны Залуучуудын спортын хорооны нэгдсэн хуралдаан өнгөрсөн баасан гаригт болж, дэд даргаар Б.Мөнхбаатарыг сонголоо. Хурлаар Залуучуудын спорт хорооны үйл ажиллагааны журмын төслийг хэлэлцэж, хорооны тэргүүлэгч гишүүд болон дэд даргыг сонгож, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов. Мөн тус хурлаас хорооны зургаан тэргүүлэгч гишүүнийг сонгосон бөгөөд дотоод хамтын ажиллагаа хариуцсан Тэргүүлэгч гишүүнээр шатрын их мастер Б.Мөнгөнтуул сонгогдсон байна. Сонирхуулахад, Залуучуудын спорт хороонд эмэгтэй тамирчдын төлөөлөл болж, бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Батцэцэг, хүндийг өргөлтийн ОУХМ, Гавьяат тамирчин Н.Баярмаа, их мастер Б.Мөнгөнтуул нарын бүсгүйчүүд нэгджээ.

Сэтгэгдэл (1)