Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 32,433, мөрдөн байцаалтын 2,481 хэрэгт хяналт тавьж, нийт 186 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Харин сайд асан Т.Бадамжунайг Шувуу ажиллагааны хүрээнд энэ оны дөрөвдүгээр сарын 5-нд Филиппин улсаас авчирч, тухайн сарын 7-ноос эхлэн цагдан хорьж байв. Улмаар түүнд хилээр гарахыг хориглох, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм.
Эх сурвалж: УЕПГ
Сэтгэгдэл (4)