зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Батлан хамгаалах салбар дахь иргэний хяналт, цэргийн албан дахь дүрмийн бус харилцаанаас урьдчилан сэргийлэх зэрэг асуудлаар санал солилцжээ

2024-9-20
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Б.Энхболд, Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ нар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт болон бусад албаны хүмүүстэй 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр уулзаж, цэргийн алба хаагчдын эрх зүйн байдал, хөдөлмөрлөх эрх, Батлан хамгаалах салбар дахь иргэний хяналт, цэргийн албан дахь дүрмийн бус харилцаанаас урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын эхэнд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид "Комисс нь цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, дүрмийн бус харьцааны эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хугацаат цэргийн алба хаагчийн бусад эрх, эрх чөлөөний асуудлыг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд тусгаж, холбогдох шийдвэр гаргуулах саналын хамт УИХ-д танилцуулснаар УИХ-ын 49 дүгээр тогтоол батлагдсан. Хүний эрхийн боловсролыг түгээх нь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох хамгийн үр дүнтэй арга юм. Тиймээс ЗХЖШ-ын анги, нэгтгэлийн 3000 гаруй алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, бэхжүүлэх сургалтыг 2022-2024 оны хооронд зохион байгуулсан бөгөөд нийт 47 сургагч багш бэлтгэсэн гэдгийг цохон тэмдэглэж, цаашид салбар яамны удирдах албан тушаалтан, алба хаагчдыг хүний эрхийн сургалтад хамруулах, сургалтын хөтөлбөртэй болох нь зүйтэй" гэлээ.

ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд "Зэвсэгт хүчний салбарт хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, УИХ-ын 49 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангахтай холбоотойгоор ахиц дэвшил гарч байгаа ч ямар нэгэн шалтгаанаар хугацаат цэргийн алба хаагч нас барах, эрүүл мэнд хохирох явдал гарсаар байна. Цаашид хяналт шалгалтыг сайжруулж, аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн үзлэг оношилгоог сайжруулах чиглэлээр ажиллах шаардлагатай" гэдгийг тодотголоо.

Мөн цэргийн алба хаагчийн цалин хөлс нэмэгдэж, ажиллах орчин нөхцөл сайжирч байгаад алба хаагчид сэтгэл ханамжтай байгаа талаар Комиссын шалгалтын үеэр илэрхийлж байсныг дурдав.

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Комиссын санал, хүсэлттэй санал нэг байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчныг шинэчилж, цогц байдлыг хангаж ажиллана гэдгийг илэрхийллээ.

Цэргийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрхэд анхаарч “Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг шинэчлэн баталж, онцгой нөхцөлийн нэмэгдэл болох 25 хувийг нэмэгдүүлсэн бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлнэ гэдэг мэдээллийг өгөв.

Түүнчлэн цэргийн алба хаагчдын хоорондын дүрмийн бус харилцааг гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх боломжит бүх арга хэмжээ шат дараатай авч хэрэгжүүлнэ гээд ХЭҮК мэргэжлийн зөвлөгөө өгч, хамтарч ажиллахыг хүслээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл пүрэв гарагт эхэлнэ
Б.Уянга: "Мандала Турс" компанид хулхидуулсан хүмүүс хамтдаа тэмцмээр байна
Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа
Манай улсын 17 аймгийн 137 сум ТАРВАГАН ТАХАЛ өвчний байгалийн голомттой
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл пүрэв гарагт эхэлнэ
    13 мин
  • Б.Уянга: "Мандала Турс" компанид хулхидуулсан хүмүүс хамтдаа тэмцмээр байна
    49 мин
  • Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа
    1 цаг 16 мин
  • Манай улсын 17 аймгийн 137 сум ТАРВАГАН ТАХАЛ өвчний байгалийн голомттой
    1 цаг 35 мин
  • Монгол-Хятадын 5 дахь удаагийн экспод монголын 350 гаруй ААН оролцож байна
    1 цаг 59 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна
    2 цаг 6 мин
  • Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
    3 цаг 19 мин
  • "The Beatles"-ийн ард байсан хүн
    3 цаг 37 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 40 мин
  • Ирэх оноос тохижилт, хог тээврийн үйл ажиллагааг хороодод бүрэн хариуцуулна
    3 цаг 49 мин
  • Малчны хүүхэд ХААИС-д үнэ төлбөргүй суралцахын тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
    3 цаг 54 мин
  • Хичээл орохоос өмнө амжуулах хэрэгтэй ЗҮЙЛС
    4 цаг 29 мин
  • 2024–2025 оны хичээлийн жилд боловсрол нөхөн олгох сургалтад нийт 5251 хүн хамрагджээ
    4 цаг 30 мин
  • Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 43 мин
  • Есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    4 цаг 44 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар КОЙКА-ын ерөнхийлөгчтэй уулзав
    4 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт үргэлжилж байна
    4 цаг 48 мин
  • Зурхай: Удирдлагын суудалд суухад сайн өдөр
    4 цаг 52 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    5 цаг 0 мин
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
    20 цаг 12 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК