Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд Япон Улсад айлчлах үерээ
Токио хотын Тама амьтны хүрээлэнд зочилж тэнд амьдарч байгаа 5 монгол
тахийг үзэж тус амьтны хүрээнгийнхэнтэй тэнд байгаа тахийн тоог өсгөхөд
анхаарч шинэ цусны тахь хандивлах, хамтран ажиллахаар ярилцжээ. Токио хотын амьтны хүрээлэн рүү Монгол Улсад сэргээн нутагшуулж байгаа тахийн сүргээс тээвэрлэн хүргэх боломжийг судлахаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны /хуучин нэрээр/ төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг томилогдон ажиллаж эхэлсэн юм. Монгол тахь нь Төв азийн унаган амьтан бөгөөд Монгол нутагт олон тоогоор тархан нутагшиж байсан нь эртний түүхийн сурвалж бичигт тэмдэгдэгдэн үлджээ.
Тахь хэмээх зэрлэг адууны тухай сонирхон судлах ажлыг XIX зууны дунд үеэс эхлэн Европынхон эрчимтэй хийж эхэлсэн байна. Оросын нэрт жуулчин, Төв Азийг судлагч Н.М.Пржевальский 1871 онд хоёрдугаар аялалаас буцах замдаа Зүүнгарын говиос Киргиз анчны агнасан òахийн даагàны арьс, толгойн ясыг Зайсангийн харуул А.К.Тихоновоос бэлãýíä санамсаргүй авч Петербург хотноо аваачиж амьтан судлагч И.С.Поляковт өгсөн байна. И.С.Поляков 3 настай тахийн дааганы арьс ясыг илжиг, хулан, адуу, тарпан зэрэг битүү туурайтан амьтдын зарим шинжтэй харьцуулан үзээд биеийн бүтэц, анотоми, мîрфологийн талаар Тахийг эдгээр зүйлсээс эрс өөр бие даасан шинэ зүйл болохыг баталж, 1881 онд “Пржевальский адуу”- гэж нэрлэсэн юм.
Дэлхий дээр амьдарч байсан олон зүйл зэрлэг адууны хамгийн сүүлчийнх гэж үздэг тарпан буюу сарваалан хүртэл энэ үед устаж үгүй болсон байлаа. Чухам ийм үед зэрлэг адуу Тахийн тухай мэдээлсэн нь амьтан судлалын түүхэнд төдийгүй соёл иргэншилт орнуудын жирийн олон нийтэд ч сонин үйл явдал болсон аж.
Монгол тахь өнгөрсөн зууны 60-д оныг хүртэл эх нутагтаа амьдарч байсан бөгөөд байгаль цаг уур, бэлчээр ус нутгийн хомсдол, хууль бус агналтын улмаас байгальд дахь зэрлэг сүрэг нь устсан юм. Гэвч 100 гаруй жилийн өмнө энэ онгон зэрлэг амьтныг европын орнуудын амьтны хүрээлэнгүүд Монгол орноос аваачиж шинэ үзмэр болгож, өсгөн үржүүлж байсан нь тахийг эх нутагт нь буцаан авчрах ховор боломжийг олгосон юм.
Одоо дэлхий дээр 1800 гаруй толгой тахь байгальд, амьтны хүрээлэнгүүдэд, тахь үржүүлгийн төвүүдэд амьдарч байна. Монгол орон нь тахийг байгальд сэргээн нутагшуулах ажлыг 20 жилийн өмнөөс хийж эхэлсэн бөгөөд одоо 3 газар 400 шахуу тахь эх нутагтаа амжилттай дасан нутагшиж байна.
Тахийг Монгол улсад 20 жилийн өмнөөс сэргээн нутагшуулахаар асар их хүч хөдөлмөр, зардал гаргасны үр дүнд байгальдаа дасан зохицож байгаа тахийн сүргээс буцаан амьтны хүрээлэн рүү явуулах нь байгаль, ан амьтныг хамгаалахад үйлсэд оновчтой хамтын ажиллагаа биш байлаа.
Түүнчлэн энэ санаа нь ховор амьтдыг сэргээн нутагшуулах дүрэм, олон улсын байгаль хамгаалах хуулинд нийцэхгүй байсан юм. Гэвч ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санааг дэмжиж Тама амьтны хүрээлэнгийн тахийг шинэ тахийн цусаар сэлбэх, тоо толгой нэмэгдүүлэх санааг олсон нь Европын амьтны хүрээлэнгүүдээс монгол тахийг Япон руу тээвэрлэх ажил байлаа.
Энэ ажлыг Олон улсын тахь групп санаачилга гарган тахиудыг олох, нэг дор цуглуулах, онгоцоор тээвэрлэх гэх мэт нарийн төвөгтэй ажлуудыг зохион байгуулж, хариуцан ажиллаж байна. Олон улсын тахь групп, Тама амьтны хүрээлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран 5 тахийг Швейцарын Цюрих хотын амьтны хүрээлэнгээс энэ оны сүүлээр Токио хот руу тээвэрлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна.
Энэхүү тахь солилцох хамтын ажиллагаанаас үүдэн тахь хамгаалах цаашдаа байгаль хамгаалах салбарт тус орнууд хамтран ажиллах өргөн боломж нээгдэж байгаа бөгөөд Тамагийн амьтны хүрээлэнгийн захирал ноён Табато Наоки Монголд тахь сэргээн нутагшуулах 20 жилийн ойгоор Монгол зочлохдоо өөрийн амьтны хүрээлэнг Олон улсын тахь группын гишүүн болж байгааг албан ёсоор мэдэгдэж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан билээ.
Энэхүү хамтын ажиллагаа амьдралд биеллээ олж өргөжин Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Япон улсын Токио хотын Барилга газрын ерөнхий захирал Коичи Мурао нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Япон Улсын Токио хотын захиргаа хооронд тахь хамгаалах тухай санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурж байна.
Мөн санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригт, Олон улсын Тахь группын зөвлөх О.Доржраа, Олон улсын Тахь группын Монгол дахь салбарын захирал Н.Энхсайхан, Токио хотын Хурлын ахлах зөвлөх Тошия Мита, Токио хотын Хурал дахь Либериал-Ардчилсан намын амьтны хүрээлэн, аквариумын дэмжлэг үзүүлэх бүлгийн дарга Акира Коисо, Токио хотын захиргааны Барилгын газрын Цэцэрлэгт хүрээлнгийн удирдлагын хэлтсийн дэд дарга Сатоши Такизава нар оролцож байна.


















































