Мексикийн
гоо бүсгүй хойд зүгийн хот Синалоад болсон хар тамхины наймаачдын
буудалцааны үеэр амиа алдсан талаар өнгөрсөн даваа гарагт улсын хэвлэл
мэдээлснийг өнөөдөр “CNN” иш татжээ.
Мексикийн гоо бүсгүй хойд зүгийн хот Синалоад болсон хар тамхины наймаачдын буудалцааны үеэр амиа алдсан талаар өнгөрсөн даваа гарагт улсын хэвлэл мэдээлснийг өнөөдөр “CNN” иш татжээ. Синалоагийн 2012 оны гоо бүсгүй, 20 настай Мария Сусана Флорес өнгөрсөн бямба гарагт хар тамхины наймаачид болон цагдаа нар Мокорито хотод буудалцах үеэр суманд өртжээ. Түүнээс гадна хоёр хүн амиа алдсан байна.
Тус улсын цагдаагийн газрын мэдээлснээр мисс эмэгтэйн цогцсын хажууд винтов буу байсан байна. Эмэгтэйг энэ бууг хэрэглэж байсан эсэх болон түүнийг хэн буудсаныг тогтоож амжаагүй байна.
“Бидний мэдэж байгаа зүйл бол гэмт хэрэгтнүүдтэй мөргөлдөх үеэр эмэгтэй тэдэнтэй хамт байсан” хэмээн албаны ажилтан ярьжээ.
Мексикт 2006 оны 12 дугаар сараас хойш хар тамхи худалдаалдаг гэмт хэрэгтнүүдийн гарт 47500 гаруй хүн амиа алджээ.
Д.Идэр


















































