Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос тус
улсын эрх баригчид авлигыг бууруулах ажилд ханцуй шамлан оржээ.
Хятадын эрх баригч Коммунист нам саяхан 18 дугаар хурлаа хуралдуулж шинэ удирдагч нарыг сонгосон билээ. Энэ үеэр Хятадын ерөнхийлөгч асан Ху Жиньтао авлигын асуудал ихэссэн нь улс орны ирээдүйд заналхийлж буйг цохон тэмдэглээд бүх шатны төрийн албан тушаалтнуудыг хамаатан садан, найз нөхдөддөө албан тушаалаа ашиглан туслахгүй байхыг хатуу анхааруулж байсан юм. Авлигын эсрэг бодлого ч явуулна гэдгийг мэдээлж байсан билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос тус улсын эрх баригчид авлигыг бууруулах ажилд ханцуй шамлан оржээ.
Хятадын төрийн хяналтанд байдаг банкнуудын болон санхүүгийн компаниудын удирдах менежерүүдэд 12 дугаар сараас эхлэн өндөр үнэтэй автомашин болон үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахыг хориглосон байна. Энэ нь өнөөдөр хууль бусаар олсон ашгаа “угаах” хамгийн их дэлгэрсэн арга юм.
Мөн өндөр албан тушаалтнуудын ашиг, орлогыг ил тод, харгүй байлгах ёстой талаарх 12 баримт бичгийг шууд батлаад байна. Тухайлбал, төрийн албан хаагчид нь одооноос хувьдаа үнэтэй люкс ангиллын автомашин худалдаж үл болно. Түүнчлэн, төрийн хөрөнгийг хувьдаа сууцны үл хөдлөх эд хөрөнгө, түрээсийн төлбөр төлхөд ашиглаж үл болно гэжээ.
Д.Идэр



















































Сэтгэгдэл (1)