Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн
дуулаачдын тэмцээний тэргүүн байрын шагналыг эх орондоо авчирсан
Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатар “Монгол
сонгодог” хэмээх урлагийн төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрын шагналыг эх орондоо авчирсан Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатар “Монгол сонгодог” хэмээх урлагийн төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тус төслийн хүрээнд Монголын нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс цувралаар концерт хийх бөгөөд, эхлэл нь болгож Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын сонгодог бүтээлүүдээс түүвэрлэн өнөөдөр 19:00 цагаас Тусгаар тогтнолын ордны концертын их танхимийн тайзнаа ганцхан удаа тоглоно. “Монгол сонгодог” хэмээх урлагийн төслийг дэмжиж урилгаар Ардын жүжигчин А.Долгор, ДБЭТ-ын гоцлол дуучин СТА Ө.Уянга, Улсын филармоны гоцлол дуучин СТА Д.Отгонжаргал нар ая дуугаа өргөх гэнэ. Түүнчлэн Ардын жүжигчин , Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармоны симфони найрал, Удирдаач МУУГЗ Н.Бүтэнбаяр, “Морин хуур”-ын чуулгын хөгжимчид, удирдаач МУСТА Д.Түвшинсайхан нар хөг аялгууг эгшиглүүлэх ажээ. Д.Ундрах 24tsag.mn


















































