Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2013 оны өмч хувьчлалыг Шударга ёсонд нийцүүлэн шийдвэрлэхээр ажиллаж байна. “Улаанбаатар Радио” ХХК нь анх Нийслэлийн радио байсан бөгөөд менежментийн хувьчлалаар хувьчлагдсан. Тус радио нь 2008 онд Нийслэлийн өмчөөс “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн (хуучнаар Нарны Титэм) барилгын Ж блокын 1,2,3 н давхарын 1222 м кв талбайг түрээсийн давуу эрхээр хувьчлаж авсан нь шүүхээр хүчингүй болж Нийслэлийн өмчид буцсан билээ. Тухайн үеийн Нийслэлийн удирдлагууд Нарны Титэм барилгын Ж блокд 2 жил үйл ажиллагаа явуулсан Улаанбаатар радиод тус объектыг түрээсийн давуу эрхээр олгож Монгол улсын Иргэний хуулийн 105.1-д заасан “эд хөрөнгийг 10 буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй” гэсэн нөхцлийг хангаагүй байгууллагад нийслэлийн өмчийг давуу эрхээр илт хууль бус хувьчлахдаа тус объектын 1 дүгээр давхрыг 1991-2004 оныг дуустал нийт 14 жилийн турш түрээсэлж Иргэний хуулийн 105.1-г хангасан “Бадрал” ХХК, “Наранбулаг Сервис” ХХК -иудын эзэмшил талбайг булаан авсан байна. Энэ хууль бус хувьчлалыг шүүхийн 3 шатны шийдвэрээр хүчингүй болгосон юм.
Ингэж хууль бусаар Нийслэлийн өмчийг үнэгүйдүүлж хууль зөрчин “Улаанбаатар Радио” ХХК-д олгосон нь эрүүгийн болон авилгалын шинжтэй гэмт хэрэг гэж харагдаж байгаа юм.
Харин шинэчлэлийн НИТХ 2013 оны хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад уг объектыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэх болсон нь Нийслэлийн өмч хөрөнгө хэрхэн шударга нээлттэй, ардчилсан хууль ёсоор шийдэгдэж, хотын төсөв хөрөнгөд нэмэр болох таатай нөхцөл бүрдэж байгааг тодоор харуулах иргэдийн итгэл даасан алсын хараатай шийдвэр болно гэж итгэж байна.



















































Сэтгэгдэл (5)