Өнгөрсөн лхагва гаригт ШӨХТгазраас мэдээлэл хийж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн гэдгээ мэдэгдсэн билээ. Тухайлбал 12 сарын 1-ээс эхлэн “Нарантуул”, “Хар хорин ” зах руу ороход 50
төгрөг авдаг асуудлыг болиулсан. Дэлгүүр лүү ороход мөнгө өгдөг
зүйл энэ дэлхий дээр байхгүй. Их дэлгүүр рүү ороход 100 төгрөг тасалж
болохгүй. Музейд ороход мөнгө өгдөг. Янз бүрийн концерт үзэхэд мөнгө
өгдөг. Дэлгүүр лүү ороход мөнгө өгч болохгүй. Тиймээс “Нарантуул”,
“Хар хорин” зах руу ороход мөнгө авдаг ажлыг зогсоох нь зүйтэй гэж
О.Магнай тухайн үед хэлж байсан. Гэтэл ШӨХТГ-ын шийдвэрийг тус захын захиргаа зөрчиж мөнгө авсан хэвээр байна. Энэ талаар иргэд манай сайтад мэдээлж байгаа юм. Учрыг нь лавлахад “Манайд ШӨХТГ-аас албан ёсоор шийдвэр ирээгүй” гэсэн хариултыг өгч байх юм. Т.Хулан



















































Сэтгэгдэл (7)