Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүргийн нутагт байрлах “River sounds” бааранд бөхчүүд зодоон хийжээ. Гэвч тэдний нэрийг одоогоор нууцалж байгаа аж. Учир нь хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын явцад хэн нь зодоонд оролцсон, оролцоогүй нь тодорхой болох юм байна. Хэдийгээр тус баарны хамгаалагчид хэн гэдэг бөх зодоонд оролцсоныг мэдэж байгаа ч хэргийг шалгаж дуустал мэдээлэлгүй өгөхгүй гэжээ. Эх сурвалжийн мэдээлснээр зодоон хийсэн бөхчүүдийн дунд Аймгийн арслан цолтой бөх байсан гэв. Гэхдээ тэр бөх зодоонд оролцсон эсэх нь тодорхойгүй байгаа аж.
Одоогоор зодуулсан хохирогчийн нэг нь БНСУ руу яаралтай эмчилгээ хийлгэхээр явсан байна. Харин нэг нь гэртээ эмчлүүлж байгаа аж.
Хэргийг тодруулбал, Өнгөрсөн долоо хоногт тус бааранд үйлчлүүлж байсан 20-25 настай Ж, Э нарыг зургаан бөхийн зарим нь шалтгаангүйгээр зодож танхайрсан байна. Хохирогчид зодуулсаны улмаас толгой, нүүр, биедээ хүнд гэмтэл авчээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг



















































Сэтгэгдэл (11)