Флиппинд хүчтэй хар шуурга шуурч хэдэн арван хүн амиа алдаж, ихээхэн хохирол учирсан талаар BBC мэдээллээ.
Флиппинд хүчтэй хар шуурга шуурч хэдэн арван хүн амиа алдаж, ихээхэн хохирол учирсан талаар BBC мэдээллээ. Флиппины өмнөд хэсэгт орших Минданао арлыг дайрсан хар шуурганд 40 гаруй хүн амиа алдсан байна. Хар шуурганы улмаас ширүүн бороо орж, салхи цагт 210 км хурдтай салхилсан байна. Энэ нь 40 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн гэж орон нутгийн хэвлэл мэдээллээ.
Мөн шуурганы улмаас цахилгаан тасарч, нислэг хойшилж, зам эвдэрч, үеэр болсон байна. Эдгээр шалтгааны улмаас тус бүс нутгийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон байна. Уул уурхай олноор байдаг Коспосета тосгон хамгийн их хохирол амсчээ.
Хар шуурганд одоогийн байдлаар 43 хүн амиа алдаж, 25 хүнд бэртсэн байна гэж орон нутгийн хэвлэл мэдээлжээ. Мөн 20 гаруй хүн сураггүй алга болсон байна.
Өнгөрсөн оны гуравдугаар сард Флиппины зүүн эргийг хүчтэй хар шуурга дайрнаас 1200 гаруй хүн амиа алдсан юм.
Д.Идэр
























































