НҮБ-ын Мансуурал, гэмт хэргийн газар (UNODC) 100 мянган хүн амд оногдох санаатай хүн амины хэргийн үзүүлэлт буюу манай гарагийн хамгийн аюултай хотуудын судалгаа гаргажээ. Латин Америкийн хотууд дэлхийнх хамгийн аюултай хотуудын жагсаалтыг тэргүүлж байна. 100 мянган хүн тутамд 122 хүн амины санаатай хэрэг оногддог Венесуэлын нийслэл Каракас тэргүүлж, 118,3 аллагатай Гватемал удаалжээ. Америк тивийн бус улсуудаас Африкийн Лесото улсын нийслэл Масеру нэг буман хүн амд 61,9 хүн амины хэрэгтэйгээр дэлхийн 7-д байгаа бол Ази тивийн хар жагсаалтыг 10,2 гэсэн үзүүлэлтээр Монгол улс тэргүүлэв. Монгол улс 100 мянган хүнд оногдох хүн амины хэргээр ийнхүү дэлхийд 10 дугаарт бичигджээ.UNODC-ийн тайлангаар бол хамгийн их бие биенээ хороодог Европын хотоор Эстоны Таллин (7,3 хэрэг) шалгарсан бол Москвад энэ үзүүлэлт 4,6 байна.



















































Сэтгэгдэл (6)