Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 1-нд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Merdy” гэх буудалд буудлын ресепшн 24 настай эмэгтэй О-г боомилж хөнөөсөн талаар манай сайт мэдээлсэн. Уг хэрэгт буудлын эзэн ажилчид, мөн буудлын эсрэг талд байрладаг авто засварын газарт шөнийн ээлжинд ажилласан хоёр ажилтанг холбогдуулан байцааж байсан. Харин гэмт этгээдийг тус дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн олж тогтоосон байна. Хэргийг хувийн компанид ажилладаг Сонгинохайрхан дүүргийн оршин суугч Т гэгч үйлдсэн байна. Урьдчилсан байдлаар хүч хэрэглэн боомилж, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж. Б.Чимэг



















































Сэтгэгдэл (4)