МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хурал Улсын дээд шүүхэд 09.00 цагаас эхэллээ. Гэвч хурал эхэлмэгц Н.Энхбаярын өмгөөлөгч нар улсын яллагч О.Мөнхбаатар, Ё.Сагсай болон Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаа мэдэгдлээ. Иймээс шүүх бүрэлдэхүүн тэдний хүсэлтийг хэлэлцэхээр түр завсарлаад байгаа юм. Н.Энхбаярын хурал болж буйтай холбогдуулан цагдаагийн хамгаалалт гарсан бөгөөд намын гишүүд дэмжигчид "Н.Энхбаярыг сулла" гэх уриа лоозон барин жагсаж байгаа юм. Түүнчлэн УИХ-ын гишүүдээс З.Баянсэлэнгэ, Д.Тэрбишдагва, О.Баасанхүү, Н.Энхбаярын хүү Э.Батшугар нар иржээ.



Б.Чимэг



















































Сэтгэгдэл (14)