Хуурамч хувьцаа гарган 1200 гаруй хувьцаа эзэмшигчдийг хохироосон “Анод”
банкны удирдлагуудыг энэ сарын 18-нд шүүнэ. Тэднийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд шүүх байсан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар ийнхүү хойшлоод байсан юм. Учир нь зарим
шүүгдэгч нарын өмгөөлөгч мөн хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч, гэрч
нар ирээгүй юм.Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн долдугаар сард Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Харин Баянзүрх дүүргийн шүүх хэргийг 30 хоногийн дотор хянан үзээд хурлыг зарыг товлох байсан ч хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох шаардлагатай хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан билээ. 149 хавтаст хэрэгтэй уг хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, С.Хишигжаргал, Х.Нямтайван нар хяналт тавьж байгаа.
“Анод”-ын гэх тодотголтой уг хэрэгт Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, СЗХ-ны дарга Д.Баярсайхан, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын албан тушаалтнууд яллагдагчаар татагдаад байгаа юм. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.
Б.Чимэг



















































Сэтгэгдэл (1)