Өнгөрсөн амралтын өдрөөр амиа хорлосон гурван хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд 44 настай эмэгтэй Д амиа хорлосон байна. Мөн Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд 14 настай эмэгтэй Л өөрийгөө боомилсон байжээ. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд оршин суух 42 настай эрэгтэй Д амиа хорлосон байна. Уг хэргүүдийг харьяа цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. Б.Чимэг


















































