Энэ
сарын 4-5-нд шилжих шөнө долоон настай хүүгээ сэхээнд ортол зодсон
хэрэг гарсан. Тухайн үед хүү ГССҮТ-д хүргэгдэн, сэхээн амьдруулах тасагт
хэвтэн эмчилгээ хийлгэсэн юм. Ингээд хүүгийн хэргийн талаар СХД-ийн
цагдаагийн хэлтсийн ахмад Н.Эрдэнэбилэгээс тодрууллаа.
Энэ сарын 4-5-нд шилжих шөнө долоон настай хүүгээ сэхээнд ортол зодсон хэрэг гарсан. Тухайн үед хүү ГССҮТ-д хүргэгдэн, сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчилгээ хийлгэсэн юм. Ингээд хүүгийн хэргийн талаар СХД-ийн цагдаагийн хэлтсийн ахмад Н.Эрдэнэбилэгээс тодрууллаа. -Хүүгийн биеийн байдал хэр байна?
-Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан бол одоо энгийн тасагт шилжсэн. Бие нь аажим аажмаар тэнхэрч байна.
-Хүүг зодсон аавд эрүүгийн хэрэг үүсгэсэн үү?
-Хэрэг үүсгэн шалгаж байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар танхайн сэдлээр хүний биед халдсан хэмээн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тус зүйл ангид онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байгаа.
-Гэмт этгээдийг гадуур байцааж байгаа гэсэн?
-Тийм. Цагдаагийн байгууллагаас гэмт этгээдэд цагдан хорих арга хэмжээ авах талаар прокурорын байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн. Гэвч прокурорын байгууллагаас “Хорьж байцаах шаардлагагүй” хэмээн мэдэгдсэн. Тиймээс бид өнөөдөр дахин хүсэлт хүргүүлэх гэж байна. Өнөөдөртөө багтаагаад цагдан хорих хэмжээ авчих байх.
-Хүүхдийг яг юугаар яаж зодсон юм бэ?
-Одоогоор мөрдөн байцаалтын явцад бүс хэрэглэж зодсон нь тогтоогтоод байгаа. Үргэлжлүүлэн шалгана.
-Түүнээс байцаалт авсан уу. Юу гэж мэдүүлж байна?
-Байцаалт авсан. Одоогоор хүүхдээ зөв хүмүүжүүлэхээр зодсон гэж мэдүүлээд байгаа.
-Тэгэхээр хүүхдийг анх удаа зодсон юм болов уу. Ер нь өмнө нь зодож байсан болов уу. Шалгаж үзсэн үү?
-Шалгана. Урьд нь зодож, хүч хэрэглэж байсан эсэхийг шалгахаар мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байна.
Б.Чимэг



















































Сэтгэгдэл (11)