Найруулагч З.Батболдын бүтээл “Бурхан өршөөг” киног намын захиалгат, сонгуульд зориулж хийсэн кино гэж үзээд олон нийтэд үзүүлэхийг нь хориглосон билээ. Тэгвэл өнөөдөр тус киног монголын үндэсний телевизээр гаргахаар болсон байна. Уг киног А.П.Чеховын “Түшмэлийн үхэл” зохиолоос сэдэвлэн бүтээсэн гэдэг. Тус киног өөрийн театраар гаргахгүй гэдгээ "Өргөө" кино театрынхан мэдэгдэж байсан. Учир нь МАН-ыхан энэ киног Ардчилсан намын санхүүгийн дэмжлэг болон захиалгаар бүтсэн кино гэж үзэн гаргахгүй байх талаас нь хөөцөлдөж кино театрт ч мөн киног гаргахгүй байхыг анхааруулсан шахалт дарамт ирсэн учраас"Бурхан өршөөг" киног гаргахаа больсон гэнэ. Эмгэнэлт инээдмийн "Бурхан өршөөг" кино нь төрийн албан тушаалтнуудын хүнд суртал, нийгэмд бугшсан байгаа шударга бус үйл явдлыг шүүмжлэн харуулахыг зорьсон ажээ. Т.Хулан



















































Сэтгэгдэл (10)