The MongolZ баг өнгөрсөн шөнө Blast.tv Austin Major 2025 тэмцээний Финалын тоглолтоо хийлээ. Тэд Team Vitality багтай тоглож 2:1 харьцаатай хожигдсоноор дэд байрт шалгарлаа. Тус тоглолтыг Д.Сүхбаатарын талбай болон хүүхдийн паркт шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд монголчууд шөнийн 03:30 цагт The MongolZ дэмжсэн юм. Ийнхүү тоглолт үзэж буй үзэгчдийн фотог хүргэж байна.