Хойд Солонгосын хөөргөсөн алсын тусгалтат пуужингийн эхний хэсэг Шар
тэнгист унасан талаар “Сянхуа” агентлаг мэдээллээ. Энэ талаарх мэдээлэл
Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлагаас ирсэн болохыг сайт дурджээ.
Хойд Солонгосын хөөргөсөн алсын тусгалтат пуужингийн эхний хэсэг Шар тэнгист унасан талаар “Сянхуа” агентлаг мэдээллээ. Энэ талаарх мэдээлэл Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлагаас ирсэн болохыг сайт дурджээ. “Ёнхап-ын мэдээлснээр пуужингийн эхний хэсэг Өмнөд Солонгосын Хойд Желло дүүргийн нутаг Бёнсан-бандотай хил залгах Шар тэнгист унасан байна. Харин Японы Засгийн газраас пуужин тус улсын Окинава арлын дээгүүр 10:01 цагт өнгөрсөн бөгөөд салсан хэсэг нь Филиппиний тэнгист унасан хэмээн мэдээлж байгаа юм.
Энэ сарын 10-22-ны өдрийн хооронд хөөргөнө гэж байсан пуужинг техникийн саатал гарсны улмаас хөөргөх хугацааг 29-ний өдөр хүртэл хойшууллаа хэмээн Хойд Солонгос хоёр өдрийн өмнө мэдээлсэн юм.
Харин “Сянхуа” агентлаг энэ талаар техникийн саатал гэхээсээ илүү пуужин харвахыг эсэргүүцсэн олон улсын анхаарлыг сарниулах алхам байж хэмээн бичжээ.
Д.Идэр



















































Сэтгэгдэл (3)