Өнгөрсөн хоногт гэмт хэргийн гаралт хэр байсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Б.Гуахалиунаас тодрууллаа. -Өнгөрсөн хоногт гэмт хэргийн гаралт хэр байв?
-Танхайрах хэрэг цөөнгүй гарсан. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд хутгалуулсан хүн байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу шалгахад Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 32 настай Г нөхөр 35 настай Б-гийн цээжинд хоёр удаа хутгалж, гаранд нь мөн хутгалж гэмтээсэн байсан.
-Ямар шалтгаанаар хутгалсаныг шалгасан уу?
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нөхрөө хардаж хэргийг үйлдсэн байдаг.
-Золгүй байдлаар амиа алдах хэрэг?
-Дархан-уул аймагт гарсан. Тодруулбал, тус аймгийн Шарын гол суманд Шарын гол ХХК-д ажиллаж байсан 22 настай Р шороонд дарагдаж нас барсан хэрэг гарсан.
-Зам тээврийн осолд бага насны хүүхдүүд их өртөх болж?
-Тийм. Өнгөрсөн хоногт бага насны хоёр хүүхэд зам тээврийн осолд өртсөн. Тодруулбал, Баянгол дүүргийн долдугаар хороонд есөн настай А-г “prius” маркийн машины жолооч З мөргөж гэмтээсэн. Мөн Сонгинохайрхан дүүрэг аравдугаар хороонд арван настай А-г “Toyota” маркийн машины жолооч Т мөргөж гэмтээсэн хэрэг гарсан.
Б.Чимэг


















































