Өнөөдөр УИХ-ын гишүүний тангараг өргөсөн Г.Батхүү, Д.Сарангэрэл, Д.Арвин нарт баяр хүргэхээр УИХ-ын гишүүд танхимаас гарсан тул чуулганы танхим хоосроод байна. Гишүүдийг тангараг өргөсний дараа чуулганаар Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж санал хураах гэсэн ч гишүүд шинэ "ангийн хүүхдүүд"-дээ баяр хүргэх гээд ажлаа хаяж гарав. Сүүлийн үед Монголд ДОХ/ХДХВ-ын халдвар огцом нэмэгдэж, заримдаа долоо хоногт 3 шинэ тохиолдол нэмэгдэх болсныг Эрүүл мэндийн сайд Н.Удвал анхааруулав. Гэсэн ч энэ асуудал УИХ-ын гишүүдэд сонин биш шинэ гишүүдэд баяр хүргэх нь илүү чухал байсан бололтой.Гишүүд ажилдаа эргэж орсон ч шинэ хүмүүсийн баярыг өнөөдөр нижгэр тэмдэглэх сурагтай байна.


















































